Кёкүшюзан Д.Батбаяр луйвар хийсэн үү
Сүүлийн үед Кёкүшюзан Д.Батбаярыг бусдаас их хэмжээний мөнгө залилсан гэх мэдээлэл гараад байна.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Кёкүшюзан Д.Батбаяр болон Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, “Сайхан ордос туурь” ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар нь гадны хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санал тавьж, 2009-2014 оны хооронд БНХАУ-ын “ЕвроАзи интернэшнл инвестмент групп”-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан аж. Гэхдээ өнөөдрийн байдлаар тус группд бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас нэг нь ч хэрэгжээгүй гэж үзжээ. Одоогоор тус компанид 32,713,190,850 төгрөгийн хохирол учруулсан гэх бөгөөд тэднийг зохион байгуулалттайгаар бусдыг хохироосон эсэхийг тогтоохоор шалгаж байгаа ажээ.
АТГ-аас энэ талаар тодруулахад “Шалгаж байгаа нь үнэн” гэв. Одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.
URL: