Барааны үнийг бензины үнэ тогтоодог

Бензин шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ мөн нэмэгдэх хандлагатай байна. Бензиний үнэ нэмэгдсэнээр тээвэрлэлтийн зардал нэмэгдэнэ.

Үүнтэй холбоотойгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг заагдаагүй хууль хэрэгжээд эхэллээ. Бензин, шатахуун литр тутамдаа 240-250 төгрөгөөр нэмэгдсэн бол өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн нэг кг тутамд хэдэн төгрөгөөр нэмэгдэхийг тандвал Улиастайд аль хэдийн нэмээд эхэлжээ.

Тухайлбал гурил кг тутамдаа 200 төгрөг, будаа кг тутамдаа 100 төгрөг, дайвар бүтээгдэхүүнүүд кг тутамдаа 200-250 төгрөгөөр нэмэгдлээ. Жимс жимсгэнэ мөн адил кг тутамдаа 250-300 төгрөгөөр нэмэгдээд байна. Аймгийн төвөөс алс орших сум суурингуудад ч мөн адил бензины үнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн сурагтай.

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих