“Нарантуул” ОУХТ-өөс үр зулбуулах эм авч уусан эмэгтэй эмнэлэгт хүргэгджээ

764

БНХАУ-д үйлвэрлэсэн үр зулбуулах эмийг хууль бусаар худалдан авч ууснаас болж 22 настай  жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хүргэгджээ.

Тодруулбал, “Нарантуул” олон улсын худалдааны төвөөс 22 настай бүсгүй үр зулбуулах эм худалдан авч, ууснаас болоод цус алдаж, эмнэлэгт хүргэгдэн иржээ. Хүсээгүй хүүхдээ төрүүлэхгүйн төлөө ямар ч баталгаагүй эмийг гар дээрээс худалдан авч эрүүл мэндээ эрсдэлд оруулсан хэрэг өмнө ч гарч байсан.

Иймээс холбогдох байгууллагаас үр зулбуулах үйлчилгээтэй хууль бус эмийг гар дээрээс худалдан авч эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих