2012 онд байж болох эрсдлийн тухай
Дэлхийн ихэнх шинжээчид 2012 онд аль ч орны хувьд гаднын эрсдэл хүчтэй байхыг тэмдэглэхийн хамт дахин нэгэн хүнд жил болох боловч амьдралын хэв маяг тогтвортой байхад найдаж байгаагаа илэрхийлж байна.
2012 онд тайван өөдрөг байх гарааны нөхцөлд хөгжингүй ор¬нууд болон Хятад улс санхүүгийн хямралыг унтрааж сурсанаар эдийн засгаа зөөлхөн суулгаж, дараа нь сэргээнэ гэсэн таамаглалд үндэслэж байна. Гэвч гарч болох эрсдэлийн талаарх шинжээчдийн дүгнэлтийг ангилан авч үзье.
АРАБУУДЫН ХУВЬСГАЛ
Мейнстрим: 2012 онд Ойрхи дорнодод байдал хурцадсан хэвээр үргэлжлэнэ. Энэ бүс нутгийн гол үйл явц Сирийн д эглэмийг солих асуудал бөгөөд Сирийн өнөөгийн ерөнхийлөгч Башар Асад зааглалаа хадгалах боломжгүй болсон ба түүний засаглал түлхэн унагагдаж шашин хоорондын зөрчлөөс үймээн самуун нүүрлэхэд бэлэн байна.
Сирийн ерөнхийлөгчийн засаглал түлхэн унаснаар бүс нутагт байдал хурцдах болно. Юуны түрүүнд Иранаас асуудал үүсч мэднэ. Энэ орны гадаад бодлого ямагт олон асуудал дагуулдаг ба Сирийн тогтвортой бус байдал, АНУ, Европын талаас үзүүлэх дарамт байдлыг улам хүндрүүлэхээс гадна 2012 оны 3-р сард тус оронд парламентын сонгууль явагдана.
Гэвч Ираны дотоод бодлогод цэргийн оролцоо байх магадлал бага юм. Хэдийгээр 2011 оны 12-р сард Ормузскийн буланд Иран өргөн хүрээтэй байлдааны маневр хийсэн персийн буланд олдворлогдох нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн гол замыг түгжрэлд оруулахад бэлэн байгааг дэлхий нийт маш анхааралтай ажиглаж байна. Учир нь Иран улс гаднын дарамтаас (юуны өмнө АНУ) урьдчилан түүнийг бүрэн хаахад бэлэн байгаа болно. Гэвч 2012 онд нээлттэй мөргөлдөөнд хүрэхгүй бөгөөд Ираны ерөнхийлөгч Ахмадинежадын хувьд ираны нефтийг ихэнх орнуудад гаргах экспортод эмбарг тавигдах нь гарцаагүй юм. Энэ нь түүний хувьд бүхэлдээ маш эгзэгтэй төлөв болно.
Онцгой санал: Ойрхи дорнодод Сири, Иран түгшүүрийн үндсэн голомт болох боловч уг бүсийн бусад орнуудад ч тайван бус байх болно. Хамгийн их эрсдэлтэй бүсэд Египет, Тунис, Йемен орж байгаагаас гадна
Ирак, Афганистаны хооронд ч шинэ мөргөлдөөн өдөөгдөхийг үгүйсгэж болохгүй. Мөн 2012 онд Нигерийн байдал ч улс орнуудын анхаарлын төвд байх бөгөөд саяхан сүмд болсон дэлбэрэлт нь байдлыг улам хурцатгасныг анхаарах хэрэгтэй юм.
ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДЛУУД
Мейнстрим: Хятадын эдийн засгийн хувд 2012 онд «зөөлөн суулт» хүлээгдэж байгаа бөгөөд ДНБ нь жилд 8-8,6 хувь болж зогсонги байдалд орно. Хятадын эдийн засгийн орчин үеийн үндсэн асуудлууд нь муу өрийн өсөлт, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үүссэн «хөөсөнцөр» юм.
Гэвч эдийн засгийн өсөлтийн сааралтыг хяналтад авах боломж¬той. Хятадын банкны систем нь одоохондоо хангалттай сул боловч ихэнх банкууд улсын мэдэлд байгаа ба нөөцийн хувьд дэлхийн хамгийн томоохон орон юм. Үндэсний банк нь эдийн засгийн хатуу суултыг зөөлрүүлэхийн тулд банкны нөөцийн шаардлага болон хүүг багасгах замаар мөнгөний бодлогыг зөөлрүүлэх арга хэмжээ авах боломжтой.
Дэлхийн металын зах зээлд Хятадын асуудал хүчтэй нөлөөлнө. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дахь үнийн хөөсөнцөртэй тэмцэхийн тулд барилга, байгуулалтад ашиглаж буй металын үнийг бууруулах янз бүрийн хязгаарлалт тавигдаж байна. Иймд 2012 онд металын үнэ доошоо буурах нь мэдэгдэж байна.
Онцгой санал: Хүлээлтийн байдалтай зөөлөн буулт, хатуу газардалт болохыг эдийн засагчид үгүйсгэхгүй байгаа бөгөөд тухайлбал профессор Нуриэль Рубини Хятадын эдийн засагт 2012 онд эрс сааралт явагдана хэмээн үзэж байгаа бөгөөд түүний тооцсоноор үл хөдлөх хөрөнгийн үнийн уналт нь гинжин урвалыг үүсгэж улсын орлого, хөрөнгө оруулалтад сөрөг нөлөөлөл үзүүлнэ гэсэн байна. Учир нь АНУ ба европын бүс дахь хэрэгцээний сулралт нь экспортыг сааруулж байгаа тул Хятадын барилга, байгууламжийн идэвхжилтийг зогсонги байдалд оруулах юм.
ЕВРОПЫН БҮСИЙН ЗАДРАЛ
Мейнстрим: 2011 онд Европын холбоо нь хэдэн хэсэг хуваагдахад бэлэн байсан процесс 2012 онд эцэслэн дуусахгүй бөгөөд холбоогоо хадгалах боломж хэвээр үлдэх боловч зарим улс орнууд өрийн асуудлаа 2012 онд шийдэж чадахгүй болно. 2012 оны хамгийн хүнд үе нь оны эхний улирал бөгөөд европын банкуудын өрийн төлбөрийг шийдэх ёстой. Энд төлөв байдлын үйл явц бүрийн хувилбар байхыг үгүйсгэхгүй бөгөөд магадгүй хэсэгчиллэн дефолт болох бол европын төв банкны оролцоо гарна.
2012 оны эхний улиралд евро, доллартай хамгийн бага ханшаар харьцах болно. Европын бүсийг аврах үндсэн эх үүсгэвэр нь санхүүгийн тогтворжилтын фонд байх бөгөөд түүний мөнгөөр Грек, Итали, Испани, Португали, Ирланд улсуудын богино хугацаатай өрүүдийг шийдэх юм. Бүхэлдээ европын бүсийн эдийн засаг, байдал тааламжтай үед ч ухралтын түвшинд байх нь нэг жилээр ч зогсохгүй бололтой.
Онцгой санал: Сөрөг хувилбарын магадлал хадгалагдах бо¬ловч 50 хувиас бага болно. Гэвч шинжээчдийн дүгнэлтээр Грек, Пор¬тугали, Ирландад дефолт болох магадлал «өндөр» юм.
ОХУ-ЫН БОДЛОГО
Мейнcтрим: Шинээр сонгогдсон Төрийн Дум үлдэх нь мэдээж бөгөөд парламентийн сонгуулийн дүнг хүчингүй болгох шинэ Засгийн газрыг буй болгох асуудал байхгүй. Гэвч ОХУ-д дотооддоо үйл явц нь эсэргүүцэлтэй байх нь харагдаж байна. ОХУ-ын эдийн засгийн дина¬мик нь харьцангуй тааламжтай байна. Нефтийн үнийн тогтвортой байдал төсвийг балансжуулах бо¬ломж олгосноор төрийн амласан үүргээ биелүүлэхэд түлхэц өгнө.
Үнийн өсөлт 2012 онд 2011 оныг бодвол ялимгүй өсөх бөгөөд 2011 онд үнэ буурсан нь 2010 онд сайн ургац авсантай холбоотой. 2012 онд ОХУ-ын ДНБ-ий 3.04 хувь, инфляци 7-7.5 хувь, капиталын гарах урсгал 70-120 миллард $, таваарын эргэлт 1-2 хувиар буурахаас гадна хөрөнгө оруулалт 10-15 хувиар буурна. Рублийн ханш 30 хувь хүртэл буурах прогноз хийгджээ. Харин Ойрхи дорнодын байдал ОХУ-д нефтийн үнээ өсөх боломж олгож байгааг анхаарах хэрэгтэй.
Онцгой санал: Эдийн засгийн асуудлаас болж 2012 оны намар улс төрийн хямралд бага хангамжтай хүн ам оролцох магадлал өндөр байна. Учир нь цалин, амьдралын түвшин, үнэтэй холбоотойгоор бүс нутгуудад улс төрийн эсэргүүцэлд эдийн засгийн шаардлага нэмэгдэх магадлалтай.
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО
Мейнстрим: Гаднах орчны дээрх төлөв байдалд цаг алдалгүй дүн шинжилгээ хийж, санхүүгийн хямралыг эдийн засгийн хямралд хүргэхгүй байх цогц арга хэмжээ төлөвлөх нь Монголын эдийн засагт учрах эрсдэлийг багасгана.
Энд юуны өмнө Хятад улсад металын үнэ буурч байгаа нь манай металын экспортод хэрхэн нөлөөлөх, Ойрхи дорнодын хямрал, ОХУ-д нефтийн үнээ нэмэх нөхцлийг бүрдүүлж болзошгүйг тооцох, европ бүсийн өрийн асуудлаас еврогын ханш унах магадлалыг гадаад валютын нөөцийн бодлогонд тооцох, экспортын бодлого нягтлан үзэх зэрэг олон асуудал үүсэж байгаад Засгийн газар үндэслэл сайтай хөтөлбөр гаргаж, төсвийн бодлогоо нягтлах асуудал дэвшигдэж байна.
Онцгой санал: Парламентийн сонгуулийг хуулийн дагуу явуулах, эрсдлийн санг бүрдүүлэх, үнийн бодлогыг хяналтад авах хэрэгтэй. Мөн дараах асуудалд анхаарах.
•Инфляци нь мөнгөний үзэгдэл бөгөөд түүний өндөр байх нь мөнгөний массын өсөлтийн хурд нь бодит эдийн засгийн өсөлтөөс хэт хурдан байгаад оршино. Мөнгөний массын хурдан өсөлт нь Монголбакнаас гадны валютыг эрчимтэй худалдан авч идэвхтэй хэсгийн нөөцийг бүрдүүлэх нь үргэлжилсээр байгаад оршино. Үүний тулд одоо байгаа 3 миллард $ мөнгөний массыг хэдэн хувиар өсгөсөнийг үнэлэх хэрэгтэй.
•Зэс, нүүрсний экспортоор монголын эдийн засагт орж буй доллар үнийн өсөлтөд нөлөөлж байна гэсэн дүгнэлт бодитой бус юм. Харин үнэ буурах ёстой. Энэ нь Монголбанк гадны валют худалдан авсанаар оронд нь эдийн засгийг төгрөгөөр үерлүүлж байгаад оршино. Иймд Монголбанк инфляцийг бууруулахын тулд экс¬портын орлогоор валют худалдан авахыг багасгах хэрэгтэй.
Үүний эсрэг Монголбанкны хэлж буй валютын нөөцийг багасгавал төгрөгийн бодит чангаралт явагдана гэдэг нь үндэслэл багатай. Үүнийг нарийвчлан үнэлж гарган тавих хэрэгтэй. Монголбанкнаас явуулсан бодлогоор төгрөгийн чангаралт хэзээ явагдсан, хэдэн хувиар нэмэгдсэнийг тодорхой тооцоогоор харуулахыг анхаарах нь зүйтэй юм.
Профессор С.Будням
Эх сурвалж: “Монцамэ”
URL: