Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух билээ

744

Улстөрчид өөрсдөд нь таалагдахгүй мэдээлэл гарвал “Зохион байгуулалттайгаар ийм мэдээлэл тарааж байна” эсвэл “Гүтгэж байна” гэдэг. Гэвч тухайн мэдээлэл, тэнд дурдагдсан баримтууд үнэн болох нь батлагддаг.

Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж байгаа бөгөөд удахгүй УИХ-д өгөн барих юм байна. Үүнийг сонссон улстөрчид “Хуурамч хаяг ашиглан худлаа мэдээлэл тараах, бусдыг гүтгэх, доромжлох байдал газар авсан. Тиймээс хуулийн төсөлд үүнийг зохицуулсан заалт оруулах ёстой” хэмээн захицгаалаа.

“Гүтгүүллээ, доромжлууллаа, миний тухай худлаа мэдээлэл гарлаа” гэж хамгийн их гомдоллодог хүмүүс бол улстөрчид өөрсдөө. Тиймээс шинээр орж ирэх Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөлд хуурамч хаягуудыг устгах зохицуулалт оруулах гэж байгаа бололтой. Хуурамч хаягуудыг устгах нь зөв ч улстөрчид тийм л их нэрээ хайрлахыг хүсдэг бол өөрсдөө анхнаасаа хууль бус зүйл хийхгүй байхад л болох асуудал. Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух билээ гэдэгчлэн улстөрчид “Гүтгэж байна” хэмээн мэлздэг ч тус мэдээлэл нь ямар нэгэн байдлаар тухайн улстөрчтэй холбоотой л байдаг.

Эх Сурвалж: Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих