Нэгдүгээр ангийн бүртгэл тавдугаар сард эхэлнэ

737

Тун удахгүй зургаан настнуудын ерөнхий боловсролын сургуульд элсэн орох бүртгэл эхлэх гэж байгаа билээ. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор нийслэлийн Боловсролын газрын сургалт арга зүйн албанаас мэдээлэл хийв.

Энэ жил 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал төрсөн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэн орох боломжтой. Одоогийн байдлаар хамран суралцах тойргийн тухайд тушаал гараагүй ба боловсруулах шатанд явж байгаа аж.

 Энэ жил улсын сургуулийн нэгдүгээр ангид орох хүүхдүүдийн бүртгэлийг тавдугаар сардаа багтаан зохион байгуулахаар ажиллаж байна. Тов нь тодорхой болмогц олон нийтэд мэдээлэл өгөх юм.

Мөн энэ жил нэгдүгээр ангийн сурагчдыг цахимаар бүртгэж магадгүй байна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нийслэлийн ерөнхий боловсролын ”Шинэ Монгол” сургуулийн захиралд явуулсан албан бичигтээ ”Нийслэлийн Боловсролын газраас энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэгчийн бүртгэлийг цахимаар зохион байгуулах бэлтгэл хангаж байна” гэжээ.

Өнгөрсөн жил зургаан настнуудыг хавар бүртгэж байсан бол энэ жил тавдугаар сард бүртгэхээр болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих