Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн төсөл өргөн барьжээ

3258

УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар, Ц.Цогзолмаа нарын нэр бүхий гишүүд Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж өргөн барьжээ. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад бодлогын баримтуудад тусгагдсан Оюуны өмчийг хамгаалах, урамшуулах бодлогыг хэрэгжүүлэхээр Патентийн тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай, Инновацийн тухай зэрэг хэд хэдэн хууль батлагдан, мөрдөгдөж байгаа ч патент, гэрчилгээ болон зохиогчийн эрх эзэмшигч нь оюуны өмчийн үр шимийг тэр бүр хүртэж чадахгүй байгаа юм.
Монгол Улсад 1963 оноос өнөөг хүртэл шинэ бүтээлийн 4600 патент, ашигтай загварын 2792 гэрчилгээ, Барааны тэмдгийн 40000, зохиогчийн эрхийн 9300 бүтээл бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон байна.
Монгол Улсын оюуны өмчийн салбарт мөрдөгдөж байгаа хуулиуд нь оюуны өмчийг төр хамгаалах харилцааг голчлон зохицуулдаг ч хамгаалагдсан оюуны өмчийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртэхийг зохицуулаагүй байдаг. Иймд Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага байна гэж үзсэн тул хуулийн төслийг боловсрууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих