Д.Батбаярыг АТГ-аас авилгын хэргээр шалгаж эхэлжээ

 15560784785cbfdf8e9785bУИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр нарын гурван хүнийг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж эхэлсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна.

Тодруулбал, Кёкүшюзан Д.Батбаяр болон Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, “Сайхан ордос туурь” ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар нь гадны хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санал тавьж, төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан ч бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас нь өнөөдрийг хүртэл нэг нь ч хэрэгжээгүй гэж үзсэн тул зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлж, тус компанид 32,713,190,850 төгрөгийн хохирол учруулсан эсэхийг тогтоохоор шалгаж эхэлсэн талаар мэдээлжээ.

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих