Д.Өсөхбаяр цанын спринт төрөлд уралдлаа

Австрийн Инсбрук хотноо зохион байгуулагдаж буй өсвөрийн өвлийн олимпийн анхдугаар наадмын цанын тэмцээн өчигдөр болж өнгөрөв. Эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын спринт буюу ойрын зайн (1 км) төрөлд манай тамирчин Д.Өсөхбаяр уралдлаа.

Энэхүү уралдаанд 50 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин 2:09,87 амжилт үзүүлснээр 48-р байранд оржээ.

Түүний ард Иран, Македоны цаначид орсон байна. Энэ төрөлд Андреас Молден (Норвеги), Мариус Кебулла (Герман), Александр Селянинов (ОХУ) нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болж шагналын тавцан дээр гишгэлээ.

Б.Номин


URL:

Сэтгэгдэл бичих