ТЦА: Маргааш Саппоро төвөөс Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэлх автозамыг хаана

710Нийслэлийн хэмжээнд  зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр эхэллээ. Онцгой Байдлын Ерөнхий газраас газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх загварчилсан сургуулилалтыг зохион байгуулж байна.

Сургуультай холбогдуулан Улаанбаатар хотын зам тээврийн хөдөлгөөнийг бүрэн зогсоох Хотын даргын захирамж гарсан.

Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны пүрэв гарагт 07.00-.09.30 цагийн хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах ажиллагааг НЗДТГ болон Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулна. Иргэд нэг цаг, нэг минутад нэгэн зэрэг бүх автомашиныг зогсооно хэмээн ойлгоод буй.

Энэ талаар Тээврийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэлээс тодрууллаа.

-Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль болохтой холбогдуулан замын хөдөлгөөнийг хаах болсон. 

 Дөрөвдүгээр сарын 25-ны пүрэв гарагт 07.00-.09.30 цагийн хооронд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаана гэсэн шүү дээ. Хөдөлгөөнийг 2 цагийн турш бүрэн хаах юм бол дараа нь бид замын хөдөлгөөний ачааллыг барьж дийлэхгүй, алба хаагчдын орон тоо хүрэхгүй. Тийм учраас Саппоро төвөөс Зүүн дөрвөн зам, 100 айл буюу 32-ын тойргоос урагшаа тэмээтэй хөшөөтэй 120-ын уулзвар хүртэл хааж байгаа. Гэхдээ хотод гамшиг болж байгаа гэж тооцоолоод энэ бүсчлэлд гарах хөдөлгөөнийг гаргана, орох хөдөлгөөнийг хориглоно. Энэ бүсээс цаашаа Улаанбаатар хотоос гарах товчоо хүртэл явж болно гэсэн үг. Харин Улаанбаатар хотоос гарах орох хөдөлгөөнийг хаасан учир хотоос гарч явж болохгүй.

Мөн маргааш газар хөдөллөө гэдэг ч юм уу гамшгийн тохиолдол өгөгдөж дуут дохио дугарна шүү дээ. Энэ өгөгдлийн ойр орчмыг хэсэгчилж хаана. Жишээлбэл их дэлгүүр орчимд газар хөдлөлт болж нүүн шилжих ажил хийнэ гэх юм бол ойр орчмын авто замуудын хөдөлгөөнийг түр хаана гэсэн үг.

-09.30 цагаас хөдөлгөөн эхлэхээр замын ачаалал нэмэгдэнэ. Үүн дээр ямар зохицуулалт хийж ажиллах вэ?

Ачаалал маш их нэмэгдэнэ. Энэ үед иргэдийг өглөөгүүр машинтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг уриалж байгаа.  10 цагаас ажил эхлэх учир хүн бүр автомашинтай хөдөлгөнд оролцох юм бол ачаалал үбр их нэмэгдэнэ. 450 орчим замын цагдаагийн алба хаагч дадлага сургуулилт, болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана.

Х.Соёл


URL:

Сэтгэгдэл бичих