Мэдээлэл холбооны сүлжээ компанийн хэлтсийн дарга нар архидан согтуурч, нэгнээ хэвтэрт ортол зоджээ
Мэдээлэл холбооны сүлжээ компанийн хэлтсийн дарга нар архидан согтуурч нэгнийгээ хэвтэрт ортол зодож эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулжээ. Орой 19:00 цаг өнгөрч ажлын цаг дууссан хойно хамт архи ууж, ажилтан Д гэх залуу хүнд бэртэж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгджээ.
Бэртсэн иргэнд эмч нар яаралтай мэс засал хийсэн ч биеийн байдал нь дорвитой дээрдээгүй.
Тэдний архи уусан, зодооны хэрэг камерт ч бичдэн үлджээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Зам тээврийн яамныханы хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж дуусаагүй байхад дахиад ийм хэрэг гарлаа. Ерөнхий сайп ХҮрэлсүхийн хариуцлагын жил болгосоныг хэн ч тоохгүй байгаа хэрэг үү. Хайран сайхан залуучууд эрүүл мэнд, амь насаараа хохирч байна шүү дээ. Ажлын байран дээр архидах явдал хэзээ дуусах юм бэ дарга нараа