ОСОЛД ОРЖ, УХААНГҮЙ БОЛСОН ЭМЭГТЭЙ 27 ЖИЛИЙН ДАРАА УХААН ОРЖЭЭ

821c33376cfa5dbfdccd79c296440ec5Мухира Абдулла хэмээх энэ эмэгтэй 1991 онд автын осолд оржээ. Ингээд эмнэлгийн хэллэгээр команд орж, ухаангүй болсон Мухира бүтэн 27 жилийн дараа буюу саяхан гэнэт мэдээ орж, сэргэсэн нь дэлхийн анагаах ухаанд шинэ үзэгдэл болоод байна.

Тухайн үед Мухира автобусаар явж байсан бөгөөд осол болох үеэр толгойдоо хүчтэй гэмтэл авчээ. Эмч нар түүний толгойг ослоос улбаатай хүчтэй команд орсон хэмээн үзэж, дахиж хэзээ ч ухаан орохгүй гэдэг дүгнэлтэд хүрээд байсан юм.

Түүний хүү Омар Вейбар ээжийгээ осолд орох үед дөнгөж таван настай хүүхэд байсан бол одоо 32 настай залуу болжээ.

Омар сэтгүүлчдэд “Би ээжийгээ ухаан орно гэдэгт итгэлтэй байгаагүй ч түүнийг хэзээ ч бууж өгөхгүй гэдэгт итгэж, бурхандаа үргэлж зальбирдаг байсан” хэмээн ярьж байна.

Хатагтай Абдулла хэдийгээр ухаан орсон боловч оюун ухаан нь хэвийн биш байгаа бөгөөд эмч нарын зарим нэг асуултад хариулж, мөн лалын шашинтнуудын коран судрын хэсгээс өөрөө уншиж чадаж байгаа гэнэ. Түүнийг осолд орсны дараахан Английн Лондон хотын эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд уг эмнэлэг олон жил ухаангүй байсан түүнийг өдий болтол сэхээн амьдруулах тасагт үнэгүй эмчилсээр иржээ. Түүнд булчингийн ажиллагааг дэмжих физик эмчилгээнээс эхлээд хийж болох бүхий л эмчилгээг өнгөрсөн хугацаанд хийсэн хэмээн англи эмч нар ярьж байна.

Эх сурвалж: Thenational.ae, Dailymail.co.uk


URL:

Сэтгэгдэл бичих