“ХЭРЧСЭН ГУРИЛ”-ЫН ЦЕХ, ТЕХНОЛОГИЙН УРСГАЛ БУРУУ АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ

3232

Ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд төлөвлөгөөт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 12-р хороонд үйл ажиллагаа явуулж буй Ариунсүлжээ ХХК-ий “Зөв амттай хэрчсэн гурил”-ын цехэд хяналт шалгалт хийхэд технологийн урсгал буруу, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний агуулахгүй, өдөр тутмын бүртгэл хөтлөлт тэмдэглэл хөтөлдөггүй, ажлын байрны хана тааз нь угааж халдваргүйтгэх боломжгүй материалаар хийгдсэн, дотоод хяналтын журамгүй, таазны хэсгийн будаг шохой хуурсан гэх мэт зөрчил илэрч. Зөрчлийн Тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу шийтгэвэр ногдуулж, хугацаатай албан даалгавар өгч ажиллалаа гэж. Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн Хяналтын хэлтэс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих