Машины дээрээс бетон унаж, осол гаргасан “Глобал хурд” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ

674

Энэ сарын 19-ний өдөр замын хөдөлгөөнд оролцож явсан автомашины дээрээс барилгын бетонон хийцэд унаснаас болж, осол гарсан юм. Тэгвэл нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Гурван гал” худалдааны төвийн урд байрлах “Глобал хурд” ХХК-ийн оффисын зориулалттай 16 давхар барилгын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ.

Осол болох үед дээвэр дээр байрлах салхивчны хоолойг панеран хавтангаар таглаж дээр нь бетонон хийц тавьсан байсан нь хүчтэй салхины улмаас панеран хавтан хийсч бетонон хийц барилгын гадна тал руу унасан юм.

Уг бетонон хийц иргэн Ө-ийн автомашиныг гэмтээсэн байдаг.

Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн актаар энэ сарын 19-ны өдрөөс зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргажээ.


URL:

Сэтгэгдэл бичих