“Эсгийн дээр Монголын нууц товчоо урлаж өгнө” гээд сая юаныг нь залилжээ
“Эсгийн дээр Монголын нууц товчоог шаглаж, урлаж өгнө” гээд өвөрмонгол иргэнийг залилжээ.
Тодруулбал, “Өвөрмонголчуудаас мөнгө цуглуулаад өгье” Өвөрмонголын үзэмчин ард, Эрээн хотын оршин суугч 65 настай Гэрэлтуяа гуайгаас Монгол Улсын иргэн Нэргүй, Нарантуяа нар “108 м эсгий дээр МНТ-г шаглана” гэж нэг сая юанийг гарын үсэг зуран, хурууны хээгээ дарж, залилж аваад бултчихжээ. Бас өөр маш олон өвөр хүнээс мөнгө залилжээ.
Тэгэхдээ тэд “Бид зам тавьдаг, баячуудын хороолол барьдаг, Сэлэнгэд тариа тарьдаг, Ж.Батзандан, Л.Болд , Л.Оюун-Эрдэнийн гарын зөвлөх, Засаг дарга Н.Ганбямбыг ажиллуулах эсэхийг шийдүүлдэг” гэж худал ярин хуурч мэхэлжээ.
Хандив цуглуулна гэж том залилан гарсан. Мөнгө хайсан хүнд байдалд орсон хүнд манай тийм залиланчид хандаж, “Вичаат зарлаад өвөрмонголчуудаас мөнгө цуглуулаад өгье, харин бид тэдийг нь авна шүү” гэж хэлээд залилдаг иргэдийг эрэн сурвалжилж өгөхийг хүсчээ.
О.Гэрэл
Оллоо.mn
URL: