Энэ сарын 25-ны өглөө авто зам, гүүрийн зорчих хөдөлгөөнийг түр хаана

640

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг Улаанбаатар хотноо энэ сарын 24-26-нд зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга захирамж гарган, энэ сарын 25-ны 07.00-09.30 цагийн хооронд хотын авто зам, гүүрийн замын зорчих хөдөлгөөнийг түр хаахаар болжээ.

Энэ сарын 25-ны өглөө болох Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтын үеэр болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн үед иргэд олон нийтийг аюулгүй газарт хэрхэн цугларуулах талаар дадлага хийх юм.

Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбоотой хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, ард иргэдийг дадлага сургуулилалтаа тайван хийх боломж нөхцөлөөр хангахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.


URL:

Сэтгэгдэл бичих