Төв цэвэрлэх байгууламжид амиа алдсан хүмүүсийн цогцос хоорондоо солигдсон байжээ
Төв цэвэрлэх байгууламжид энэ сарын 16-нд осол гарч дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Амиа алдсан хүмүүсийн цогцсыг Шүүх шинжилгээний хүрээлэнд хүлээлгэж өгсөн бөгөөд өнгөрсөн баасан гаригт нэгийг нь гэрийнхэн нь хүлээн авч хөдөөлүүлжээ. Үлдсэн гурвыг нь өнөөдөр нутаглуулахаар болсон юм байна. Улмаар өнөө өглөө талийгаачийг нутаглуулахаар Шүүх шинжилгээний хүрээлэнд ирсэн нэг иргэний ар гэрийнхэн нь “Энэ манай хүн биш байна” гэжээ. Энэ үед цогцоснууд хоорондоо солигдсон болохыг мэдсэн байна. Одоо хаана алдаа гарсныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байгаа юм байна.
URL: