Ким Жөн Ун Номхон далайн флотын хөлөг онгоцыг үзэж магадгүй

622

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Владивостокт айлчлах үеэрээ Номхон далайн флотын /НДФ/ хөлөг онгоцуудын нэг дээр зочилж магадгүй тухай мэдээлэлд ойр эх сурвалж мэдээлэв.

Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны тамгын газрын даргад тооцогддог Ким Чан Сон Владивостокийн эрэг хавийг үзэж шалгасан байна. Владимир Путин, Ким Жөн Ун нарын уулзалт Алс Дорнодын Холбооны Их Сургуулийн “S” /спортын/ корпуст болж магадгүй гэж эх сурвалж урьд нь мэдээлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч, БНАСАУ-ын удирдагч нар дөрөвдүгээр сарын сүүлчээр ОХУ-д уулзана гэж Кремлийн хэвлэлийн алба урьд нь мэдээлсэн юм. ОХУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалт Владивостокт болох төлөвтэй байна гэж Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлж байв. Ким Чан Сон Владивостокийн төмөр замын буудалд аюулгүй байдлыг хангах тал дээр үзлэг шалгалт хийсэн гэж уг буудлын ажилтнууд урьд нь РИА Новости агентлагт мэдээлсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих