Төв цэвэрлэх байгууламжид хийсэн чанаргүй засвар ДӨРВӨН хүний аминд хүрчээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн 02 дугаар сарын 27-нд хотын даргын ажлыг авснаас хойш анх удаа хэвлэлийнхэнд хандан албан ёсны мэдээлэл хийж буй нь энэ юм. Цаашид долоо хоног бүр мэдээлэл хийх аж.

Хотын дарга С.Амарсайхан мэдээллийн эхэнд хотын ажил, амьдралын өнгөрсөн хугацааны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэв. Тэрбээр “Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд бодлого шийдвэрийн нэгдмэл ойлголтгүй, ажил хэргийн уялдаа хангалтгүй,  албан тушаалтнуудын ажлын үүрэг хариуцлага тодорхойгүй, иргэдийн оролцоо хангалтгүй байсан. Нийслэл бодлогогүй, зах хязгааргүй, цэгцгүй тэлсэн нь үнэн. Агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн нь үнэн. Газар зохион байгуулалт байгуулалт хүндрэлтэй” гэдгийг хэлэв.  Энэ бүх тулгамдсан асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхийн тулд тэрбээр нийслэлчүүд болон аж ахуйн нэгж, төр захиргааны байгууллагуудтай хамтран эрчимтэй ажиллана гэдгээ хэлж байна.

Үргэлжлүүлэн тэрбээр сүүлийн үед яригдаж буй хэд хэдэн асуудалд тайлбар өглөө.

С.Мөнхчулуун ташаа мэдээлэл тараасан уу

b58f3db308e3a56a83f2c47e78b97a7bНИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун хотын дарга С.Амарсайхан нийслэлийн нутаг дэвсгэрээс 50 га газрыг Хятадын Тяньжин Фүүдс компанид хүлэмжийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэх мэдээллийг өгсөн билээ. Харин энэ мэдээллийг хотын дарга С.Амарсайхан үгүйсгэж, гүтгэлэг хэмээн мэдэгдлээ.

Монгол-Хятадын харилцааг өргөжүүлэх зорилгоор Засгийн газрын түвшинд тодорхой ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр болсон аж. Энэ дагуу Засгийн газрын тэргүүн дэд дарга 03 дугаар сарын 27-нд хотын даргад Тяньжин хотын захиргаатай хамтран хүлэмжийн аж ахуй эрхлэх ажлыг судлах чиглэл өгсөн байна. Хариуд нь хотын дарга Тяньжин хотын захиргаатай хамтран 10 бодит ажлыг судалж, хэрэгжүүлэх нийслэлийн 100 хувийн өмчит компанийн нэрийг хүргүүлжээ. Харин 50 га газар олголт огт явагдаагүй, шийдвэр гараагүй гэдгийг хотын дарга тайлбарлалаа.

НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун өөрийн хувийн эрх ашгийн үүднээс ийм мэдээлэл тараасан гэдгийг мөн дуулгалаа.

Чанаргүй засвар хүний аминд хүрчээ

Энэ сарын 18-нд төв цэвэрлэх байгууламжид үйлдвэрлэлийн осол гарч, 9 хүн хордож, 4 хүн амь насаа алдсан. Харин энэ осол өмнө нь хийгдсэн чанаргүй засвар үйлчилгээнээс болсон гэдгийг хотын дарга С.Амарсайхан хэлж байна. Тэрбээр “2016-2017 онд 8.1 тэрбум төгрөгөөр осол болсон газарт засвар үйлчилгээ хийсэн. Энэ ажил чанаргүй хийгдэж, хаалт задарснаас хий алдагдаж, хүний амь нас эрсэдсэн. Үүнийг нуун дарагдуулахын тулд зарим хүмүүс асар их анхаарал тавьж байна” гэдгийг хэллээ.

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих