Тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоолоо

3193

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 25Б байрны зоорийн давхарт байрлах биллярд  тоглоомын газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийв.

Шалгалтаар тус үйлчилгээ явуулж буй байр нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, зөвшөөрөлтэйгөөр явуулах худалдаа, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан, үйлчилгээний явцад гарсан хог хаягдлыг ангилан ялгаж, тусгай цэгт түр хадгалж графикийн дагуу зайлуулдаггүй, бүртгэл хөтөлдөггүй, орон сууцны гадна орчинд хогийн ууттай хог хаягдлыг хадгалдаг, тусгай таних тэмдэгтэй зориулалтын хогийн савгүй, ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаагүй, их цэвэрлэгээ, байнгын болон өдөр тутмын урсгал цэвэрлэгээ хийх хуваарьгүй, цэвэрлэгээг тогтмол хийж, бүртгэл хөтлөж, хяналт тавьдаггүй, цэвэрлэгээний багаж, хэрэгслээр хангагдаагүй, ялгах тэмдэггүй, төрөлжүүлэн зохистой байдлаар тусад нь хадгалдаггүй зэрэг нь эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, тус газрын үйл ажиллагааг бүхэлд нь Прокурорын тогтоолоор түр зогсоолоо. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна гэж Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих