Хямралын эсрэг хямдралын долоо хоногийг жил бүр хийхээр болов

Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл, “Номин холдинг” компанийн Маркетингийн газрын дарга Я.Наваан нарын хүмүүс өчигдөр мэдээлэл хийв. Тэд Худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулж буй “Хямралын эсрэг хямдралын долоо хоног” арга хэмжээний талаар танилцуулсан юм. Энэ арга хэмжээг дэмжиж томоохон компаниуд болох “Өгөөж чихэр боов” ХХК, “Номин холдинг” болон бусад 60 гаруй аж ахуйн нэгжүүд сүлжээ дэлгүүрүүдээр өнөөдрөөс эхлэн хямдралаа зарлахаар болжээ. Үүнийгээ тэд Монголын ард түмний уламжлалт баяр болох цагаан сарыг угтаж ард түмнийхээ амьжиргаанд нэмэр болох зорилгоор хийж байгаа гэж байлаа. Уг арга хэмжээ долоо хоног үргэлжлэх бөгөөд хамрагдаагүй аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцохыг уриалж байлаа. Түүнчлэн уг арга хэмжээгээ жил бүрийн цагаан сарын өмнө уламжлал болгон зохион байгуулах болсноо тэд онцоллоо.

Р. БОЛОРТУЯА


URL:

Сэтгэгдэл бичих