Д.Жавхлан, М.Амарболд хоёр Дээд шүүхэд ханджээ
Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрсөн 2017 оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө 13 настай охин амиа алдсан билээ. Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжиглэн шалгасан.
Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, бүх насаар нь хорих ял шийтгэсэн билээ.
Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Амарболд, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Д.Жавхлан, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, нар тус тус давж заалдах гомдол гаргасан бөгөөд Давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сард Нийслэлийн шүүхэд болсон ч хохирогчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд ирээгүй тул шүүх хурлыг хойшлуулж, гуравдугаар сард шүүх хурал болсон юм.
Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Д.Жавхлан, М.Амарболд нарт оноосон бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээсэн байна.
Тэгвэл тэд дараагийн шатны шүүх болох Дээд шүүхэд гомдлоо гаргасан байгаа ажээ. Удахгүй шүүх хурлын тов гарах юм байна.
О.Гэрэл
Оллоо.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Муу 2 хулгайчийн ял нь хэнгөдсөн байна. Одоо нэмж төмсгийг нь сугалах ял нэм. Тэгвэл давж заалдах нь зогсох болно.