Б.Амарсайхан: Холливудад авьяастай, хөдөлмөрч хүмүүс ажилладаг

fgfgfgХануй Филм НҮТББ-ын санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг зохион байгуулах гэж байна.
“Холливуд Монголд” наадмын үеэр Холливүүдийн алдартай жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак, “Apocalypto” киногоороо алдартай жүжигчин Руди Янгблад, “Game of Thrones”, “Marco Polo”, “Warrior” киноны найруулагч Дэвид Петрарка, “Мулан”, “Галзуу баян азиуд” “Нарниа” киноны продюсер Тим Коддингтон, “The Meg” киноны жүжигчин Витаяа Пансрингарм зэрэг 16 алдартан Монголд ирэхээр болсон билээ. 

Холливудаас хүрэлцэн ирсэн 16 уран бүтээлч зохиол, продюсинг, найруулга, зураглал, кастинг, жүжиглэлт, зураг эскиз, дууны найруулга, өнгө хувиргалт, дистрибьюшн, хууль эрх зүйн орчин, кино фестиваль зэрэг өөр өөрийн мэргэшсэн сэдвийн хүрээнд нэгдсэн чуулган, мэргэжлийн “Мастер класс” сургалтуудыг хийнэ.

Түүнчлэн Халли Берри, Брэд Питт, Чарльз Терон зэрэг Холливудын алдартай “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч, мэргэжлийн зөвлөгч багш Ивана Чаббак хүрэлцэн ирэх бөгөөд түүний Лос Анжелес Таймсийн шилдэг борлуулалттай ном болох “Дүр бүтээх увидас” номын нээлт болно.Холливудын уран бүтээлчид өргөн бүрэлдэхүүнээр хүрэлцэн ирж, кино бүтээх мэргэжлийн аргуудаасаа хуваалцах гэж байгаа нь Монголын кино урлагийн хувьд томоохон дэвшилт болох юм.

“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмын талаар МУСТА, жүжигчин Б. Амарсайхан сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрбээр “Netflix”-ийн бүтээл “Марко Поло” кинонд Аригбөхийн дүрийг бүтээсэн юм. Жүжигчин Б.Амарсайхан Холливудын бүтээлд дүрээ мөнхлөөд зогсохгүй, Холливудад данстай олон улсын уран бүтээлчдийг Монголдоо авчран мэдлэг чадвар “know how”-аа хуваалцсан “The Mongolian Connection киногоороо Монголын кино урлагийн салбарт шинэ түүхэн хуудас нэмсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих