Их цэвэрлэгээг мэргэжлийн хяналтын байцаагч нар хянана

17759017_1372938012780733_719735236_o_20170401114738_20180403025212_b“ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээ өнөөдөр 11.00 цагт эхэлнэ.

Иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, засварлаж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас улсын байцаагч нарыг ажиллуулж цэвэрлэгээний үеийн хяналт шалгалтыг хийнэ. Нийслэлийн нийслэлийн харьяа газар, хэрэгжүүлэгч агентлагууд гээд 80 гаруй байгууллагын ажилтан албан хаагч нар Туул болон Дунд гол дагуу цэвэрлэгээ хийнэ. Мөн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс албадууд хуваарийн дагуу ногдсон талбайгаа цэвэрлэнэ. Иргэд ААН, байгууллагууд ойр орчимын хог хаягдал, гудамж талбайгаа цэвэрлэх ёстой юм.

Мөн их цэвэрлэгээний үеэр 9 дүүргийн хэмжээнд нийт 30 байршилд дахин боловсруулах хог хаягдлын урамшуулалтай үнээр хуладаж авна.


URL:

Сэтгэгдэл бичих