Журам зөрчсөн рекламны самбаруудыг буулгана

content_photo“Гадна зар сурталчилгааны самбар нийслэлийн нутаг дэвсгэрт байршуулах тухай Иргэдийн хурлын журам байдаг. Тус журмын дагуу холбогдох арав гаруй мэргэжлийн байгууллагаас бүрдсэн зөвлөл ажилладаг.

Иргэдийн хурлын баталсан журмаар тулгуурт хөлтэй, 2,3 талтай хулдаасан хэвлэмэл самбарыг Энхтайван, Чингисийн өргөн чөлөө, Бага болон  Их тойруу хэсгийн нийт 24 гудамжинд байршуулахгүй гэж заасан байгаа. Дээрх гудамжинд орчин үеийн шийдэлтэй, Led болон үсгэн гэрлээр гүйдэг самбар байршиж болно гэсэн журамтай.

Гэвч зарим аж ахуйн нэгж, байгууллагууд холбогдох байгууллагын зөвшөөрөл авахгүйгээр тулгуурт зар сурталчилгааны самбаруудыг байршуулсаар байна. Тийм учраас журам зөрчсөн рекламны самбаруудыг бид өмнө долоо хоногоос эхлүүлэн буулгасан. Цаашид ч мөн дурдагдсан байршлууд дээр тавьсан самбаруудыг буулгах юм байна.


URL:

Нэр: Зочин Огноо: 19 April 2019

Улаанбаатарын бүх хаягийг Монгол болгоочээ, Монгол үгээ ч зөв бичиж чадахгүй байж гадаадаар бичдэг нь ямар учиртай юм бэ. Бид Монголоороо л бахархах ёстой биз дээ. Бүх хаягийг Монголоор хийцгээе

Нэр: Зочин Огноо: 19 April 2019

НЭГ ҮЕ ХАЯГИЙГ МОНГОЛ БОЛГОНО ГЭЖ БАЙГААД ЯАГААД ЧИМЭЭГҮЙ БОЛЧИХОО ВЭ, БҮГДИЙГ НЬ МОНГОЛ БОЛГОХ, БОЛГООГҮЙД НЬ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ

Сэтгэгдэл бичих