Шуурхай: Богд ууланд дахин гал гарлаа
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр нийслэлийн ногоон бүс болох Богд уулын Соёмботой уул буюу Богины аманд шар өвс шатаасны улмаас түймэр гарч гал унтраах 7 ангийн 72 албан хаагч 13 техник дээр ажиллаж галыг бүрэн унтраасан.
Тэгвэл өнөөдөр Богд ууланд дахин гал гарчээ. Энэ талаар НОБГ-аас тодруулахад “Богд ууланд дахин түймэр гарсан. Бид шуурхай ажиллаж байна” гэв.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Х.Соёл
URL: