Португалд жуулчлалаар ирсэн германчууд амиа алджээ

01_bГерманаас ирсэн жуулчдыг тээвэрлэн явж байсан жуулчны автобус Португалийн Мадейра аралд осолдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

“Ослын улмаас 29 хүн амиа алдаж, 28 хүн гэмтсэн. Амиа алдагсдын 17 нь эмэгтэй, 11 нь эрэгтэй” гэж Аврах албанаас уламжлав.

Автобусанд зорчиж явсан иргэд бүгдээрээ Герман улсын иргэн ба ослын дараа Португалийн Ерөнхий сайд Антонио Коста, Германы Канцлер Ангила Меркелд эмгэнэл илэрхийлжээ.

Энэхүү аймшигт осол өчигдөр 18.30 цагийн орчимд Канису хотын ойролцоо болсон гэнэ.

Ослын шалтгаан тодорхойгүй байгаа ба автобус байшингуудын дэргэд онхолдож унасан аж. Португалын Ерөнхийлөгч Марсело Ребело де Соуз өнөөдөр ослын газартай танилцаж, хохирогчидтой уулзахаар нийслэл хотоос хөдөлжээ.

Мадейра аралд 2005 онд мөн жуулчны автобусны осолдож, Италийн таван иргэн амиа алдсан түүхтэй.


URL:

Сэтгэгдэл бичих