Сүхбаатарын талбайн урд хэсэгт граж барих захирамжийг хүчингүй болгожээ
Нийслэлийн төв талбайн урдах цэцэрлэг болон талбайн урд хэсгийг хувийн компанид өгсөн тухай хэдэн жилийн өмнөөс яригдсаар ирсэн.
Ийм шийдвэрийг Ц.Батбаяр Нийслэлийн Засаг заргаар ажиллаж байхдаа гаргасан гэх мэдээлэл байдаг. Тэгвэл өнөөдөр энэ газрыг ХХБ-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг эзэмшиж байгаа гэсэн мэдээлэл цахим орчинд түэж эхлээд байна.
Харин өнөөдөр болсон хэвлэлийн Бага хурлын үеэр Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуунаас Сүхбаатарын талбайн урдах хэсэг болон цэцэрлэгийг 22 тэрбум төгрөгийн барьцаанд тавьсан нь үнэн эсэх талаар тодруулахад дараах хариуг өгөв.
-Энэ газрыг доогуураа гараж, дээрээ усан оргилууртай болгон өөрчлөх захирамж гарсан байсан. Хэрэв энэ газрыг хэг нэг иргэн, ААН их хэмжээний мөнгөний барьцаанд тавьсан нь үнэн бол хариуцлагыг тухайн иргэн өөрөө үүрнэ. Учир нь хотын дарга энэ газар дээр ямар нэг бүтээн байууллатын ажил хийх шарадлагагүй гэж үзэн, өмнөх захирамжийг саяхан хүчингүй болгосон гэв.
Г.Хан
URL: