Гватемалын ерөнхийлөгчид нэр дэвшигчийг хар тамхины хэрэгтэй холбогдуулан баривчилжээ

5cb7ffa30b2acГватемалын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг АНУ руу хар тамхи нийлүүлэх хуйвалдаанд оролцсон хэмээн буруутгаж, Майами хотод баривчлан саатуулсан тухай АНУ-ын Хууль зүйн яам мэдээлсэн байна.

“Гватемалын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг АНУ руу кокайн нийлүүлэх зорилгоор хуйвалдсан, галт зэвсэг ашигласан хэрэгт холбогдсон хэмээн буруутгаж байна. АНУ руу кокайн нийлүүлэхэд нь Марио Амилкар Эстрада Орельяна дэмжлэг үзүүлж байгаагийнхаа хариуд мансууруулах бодисны наймаачдаас мөнгө авахыг оролдсон” хэмээн тус мэдэгдэлд дурдсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих