“Тавдугаар сургуулийн сурагчид есдүгээр сарын 1-нээс нь өөр сургуульд хичээллэнэ”

513

1957 онд ашиглалтад орсон Ататуркийн нэрэмжит тавдугаар сургуулийн хичээлийн  байр ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул тус сургуулийг актлах шийдвэрийг НМХГ-аас энэ сарын 1-нд гаргажээ.

Тодруулбал, НМХГ-наас дөрөвдүгээр сарын 1-нээс  тавдугаар сургуулийн хичээлийн үйл ажиллагааг зогсоох акт тавьсан байна. Гэхдээ хичээл орж байгаа учраас шууд актлах боломжгүй учраас энэ хичээлийн жилээ дуусгаад, ирэх хичээлийн жилийн есдүгээр сарын 1-нээс өөр сургуульд суралцахаар болсон байна.

Одоогоор шинэчлэх хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахаар ярьж байгаа юм байна.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих