“Мирай Дент” эмнэлгийн рентген аппаратын үйл ажиллагааг түр зогсоолоо
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжаар “Бабуно” ХХК-ийн “Мирай дент” шүдний эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.
Хяналтаар зөөврийн рентген аппарат нь ашиглах, хадгалах тусгай зөвшөөрөлгүй, цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаагүй зэрэг зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэл явуулж, торгох шийтгэл оногдуулан, зөөврийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг 3 сарын хугацаагаар түр, хэсэгчлэн зогсоож, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж, хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллалаа.
Эх сурвалж: НМХГ
URL: