“Улс орон даяар болох жагсаалд 50 мянган хүн оролцоно”
Өнөөдөр 12.00 цагт бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг эсэргүүцэн МҮЭХ-ноос улс орныг хамарсан жагсаал, цуглааныг зохион байгуулах гэж байна.
Энэхүү жагсаал цуглаанд МҮЭ-ийн холбоо, 13 салбар /эрчим хүч, авто зам, тээвэр, багш, эмч, хувийн хэвшил/-ын холбоо, нийслэл, орон нутгийн ҮЭ-ийн гишүүд нэгдэхээ илэрхийлжээ. “Миний бодож байгаагаар 50 мянган хүн улс орон даяар энэ үйл ажиллагаанд хамрагдана” гэж МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар ярьлаа.
Жагсаалын үеэр Засгийн газрын ордны хажуугаар өнгөрөх иргэд машиныхаа дуут дохиог ажиллуулж, гэрлээ асааж, МҮЭХ-ны байран дээрээс үнийн хөөрөгдлийг эсэргүүцэж буйг илэрхийлсэн зурагт наалгыг машин дээрээ нааж эсэргүүцлээ илэрхийлэх боломжтой ажээ.
Мөн жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсгэхгүй байх, жагсагчдын аюулгүй байдлыг хангах тал дээр Цагдаагийн ерөнхий газар МҮЭХ-той хамтран ажиллахаар болжээ.
МҮЭХ-ноос валютын ханшны өөрчлөлтөөс шатахууны үнэ нэмэгдэж, үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбогдуулан Засгийн газарт гурван талт хэлэлцээ хийх саналыг удаа дараа тавьсан боловч өдгөөг хүртэл хариу ирүүлээгүй шалтгаан нь ийнхүү жагсаал хийхэд хүргэсэн гэлээ.
Тус холбооноос бараа бүтээгдэхүүний үнэд судалгаа хийхээр хүнсний захууд дээр ажилласан байна. Бараа бүтээгдэхүүний үнэ түүн дотроо импортын бүтээгдэхүүнүүд илүү ихээр нэмэгдсэн байдал ажиглагджээ. Үнийн өсөлтийг супермаркетууд мөн хөөрөгдөж байгаа гэлээ. Харин махны үнийн хувьд ченжүүдээс гадна малчид мөн өндөр үнэ хэлдэг байх магадлалтай гэсэн. Гэвч нэгэнт тухайн хүний өөрийнх нь өмч учраас хэрхэн үнэлгээгээ тогтоох нь хувь хүний хэрэг билээ.
Ингээд МҮЭХ-ноос бараа бүтээгдэхүүний үнийн харьцуулсан судалгааг хүснэгтээр харуулвал:
2011 оны 12-р сарын 28-ны болон 2012 оны 01-р сарын 16-ны харьцуулсан үнэ
О.Ариунбилэг
URL: