Прокурорын байгууллагаас Капитал банкны удирдлагуудыг шалгаж эхэллээ
Монголбанк энэ сарын 8-ны өдөр Капитал банкийг татан буулгаж буйгаа мэдэгдэн, үйл ажиллагааг нь зогсоосон билээ. Тус банк санхүүгийн үйл ажиллагаа явуулах чадамжгүй болсон учраас татан буулгаж буйгаа тайлбарласан.
Тэгвэл өнөөдрөөс прокурорын байгууллагаас Капитал банктай холбоотой асуудлаар хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгаж эхэллээ. Капитал банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэлд банкийг татан буулгахад хүргэсэн хууль бус үйл ажиллагаа байгаа эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байгаа энэ хэрэгт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд шалгалтын явц байдал, үр дүн, хэргийн шийдвэрлэлтийн талаар тухайн үед нь прокурорын байгууллагаас мэдээлэхээр болжээ.
URL: