Төв цэвэрлэх байгууламжид гарсан ослын эргэн тойронд

 

484

Төв цэвэрлэх байгууламжид ноцтой осол гарч, дөрвөн хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.  Энэ тухай дуудлага өчигдөр Нийслэлийн Онцгой байдлын газар болон цагдаагийн байгууллагад 15.45 цагийн орчимд иржээ.

Ослын талаар Төв цэвэрлэх байгууламж дээр ажиллаж байгаа УСУГ-ын дарга Ц.Төрхүү, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар мэдээлэл хийлээ. Тэд амиа алдсан ажилтнуудын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Одоогийн байдлаар таван хүн хордлого тайлахаар цэргийн госпиталь дээр эмчилгээ хийгдэж байгаа.  Тэдний биеийн  хэвийн байна гэсэн. Гэхдээ нэг хүнээс нь онцгойлон дээж авч байж ямар химийн бодист хордсон гэдгийг шинжилгээгээр гаргана. Энэ бол үйлдвэрлэлийн осол. Уг ослын улмаас дөрвөн хүн тунгаагуурт унаж эрсдсэн биш анхны тунгаагуурт ирдэг лагийг шахдаг насосны станцын барилга дотор болсон асуудал эхний байдлаар илэрч байгаа гэлээ.

Түүнчлэн нийслэлээс ажлын хэсэг байгуулж, нэгдүгээрт үүсээд байгаа тусгай нөхцөлд ажиллах, хоёрдугаарт эрсэдсэн ажилтнуудын ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлэх чиглэлээр шуурхай ажиллана гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 


URL:

Сэтгэгдэл бичих