Балба улсад Монгол залуу саатуулагджээ

Балба улсын нийслэл Катманду хотын шоронд 20 гаруй насны Б.Баяндэлгэр гэх залуу хоригджээ.

Тэрбээр гэмт хэрэгт холбогдоогүй ч визийн зөрчилтэй учраас ийн хоригдох болжээ. Торуулбал, Б.Баяндэлгэр жилийн өмнө Энэтхэгт шавилан суухдаа визээ сунгуулаагүй аж. Тэрбээр Төвдөөр дамжиж Хятар руу нэвтрэх гэж яваад Балба улсад саатуулагджээ.

Тэр дөрвөн сар орчим хугацаанд саатуулагдаад байгаа бөгөөд тухайн улсын хуульд заасны дагуу визийн зөрчилтэй иргэдэд ногдуулдаг торгуулийг нь барагдуулахгүй бол ял сонсох дээрээ хүрээд байгаа гэнэ.

Балба улсад Монгол улсын ЭСЯ байхгүй. Харин өргөмжит консул байдаг гэнэ. Гэвч түүнийг хоригдож байх хугацаанд өргөмжит консул нэг ч удаа холбоо бариагүй аж. Энэ тухай мэдээлэл өнгөрсөн сард ГХЯ-нд ирээд байгаа ч Б.Баяндэлгэр төрсөн ах, дүү нар гэх хүмүүс одоо болтол холбоо бариагүй аж. Тиймээс түүнийг Балбын шоронгоос яаж суллуулах нь тодорхойгүй байгаа гэнэ.

Д.Бат


URL:

Сэтгэгдэл бичих