Хачигт халдварын тархалт нэмэгдэж байна
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт хачигт халдварын тархалт өмнөх жилээс эрс нэмэгдэж байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн 30 гаруй хувь нь хачигт хазуулсан иргэд байна. Сүүлийн хоёр жил ихэвчлэн гуравдугаар сарын сүүлчээс эхлэн хачигт халдвар ихэсдэг, энэ жил мөн адил байна хэмээн тус аймгийн Халдвартын тасгаас мэдээлэв. Энэ жил хачигт халдвараар өвчилсөн иргэд хүндрэх эрсдэлтэй байна. Уг халдвараар хэвтэн эмчлүүлэгчид насны хувьд бага насны хүүхэд болон 70 гарсан хүмүүс ч байгаа гэнэ. Байгалийн голомтод энэ өвчин нь Говь-Алтай аймгийн Тайшир, Дэлгэр сум, Гуулин тосгон гэх мэт аймаг тойрсон сумдаас эхэлсэн байна.
2017 онд Говь-Алтай аймагт гуравдугаар сард хачигт халдвараар хоёр хүн амь насаа алдсан тохиолдол бүртгэгдэж байсан ажээ.
URL: