Монголбанк хоёр сая ам.доллар худалдав
Монголбанк өчигдөр ээлжит валютын дуудлага худалдаа зохион байгууллаа.
Арилжааны банкууд дуудлага худалдааны үеэр 1375-1386 төгрөгөөр 7.6 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн байна. Үүний дагуу Монголбанк 1381 төгрөгийн хаалтын ханшаар хоёр сая ам.доллар арилжааны банкуудад худалдаалжээ.
Энэ долоо хоногт ам.долларын ханш аажим, аажмаар буурсан. Үүнтэй холбогдуулж арилжааны банкууд валютын нөөцдөө онцгой ач холбогдол өгч байгаа ажээ.
URL: