Ерөнхий прокурорын орлогч асан Б.Амгаланбаатарын ЖДҮХС-гаас зээл авсан хэргийг хаана

440

ЖДҮХС-гаас зээл авсан гэх 50 гаруй төслийг хаах саналаа АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлсэн. Эдгээр хаагдах төслүүд дотор УЕП-ын орлогч асан Б.Амгаланбаатарын хамаарал бүхий “Цаст согоот” ХХК багтжээ.

Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч асан, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатарын 100 хувийн эзэмшлийн “Цаст согоот” ХХК 2017, 2018 онд хоёр жил дараалан ЖДҮХС-аас зээл авсан тухай мэдээлэл цацагдаж байв.

Тэрбээр “Манай эхнэр зээл авсан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэмээн хэлж байсан.

Харин Б.Амгаланбаатарыг энэ сарын эхээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих