Хүүхдийн тоглоомын талбайд зөвшөөрөлгүйгээр байрласан ТҮЦ-ний үйл ажиллагааг зогсоолоо
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34 дүгээр байрны урд хүүхдийн тоглоомын талбайд байрлах “Түргэн хоол” нэртэй ТҮЦ-нд хяналт шалгалт хийхэд газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, цэвэр, бохир усны хэсгийн болон төвлөрсөн системд холбогдоогүй байранд хоол үйлвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсныг зогсоож, дүүргийн Газрын албанд газар чөлөөлүүлэх албан бичгийг хүргэж ажиллаа.
Эх Сурвалж: НМХГ
URL: