Египет бензиний хомсдолд оржээ

Сүүлийн өдрүүдэд Египет улс түлшний хямралд автаад байна. Шатахуун түгээх станцуудын орчимд урт дараалал үүсчээ. Хар зах дээр хийн баллон түлшний үнэ бараг 6 дахин нэмэгдсэн байна. Тус улсын Газрын тосны сайд Махуммед Абдалла Гораб «шатахууны хомсдолыг арилгахын тулд яаралтай арга хэмжээ авна» гэдгээ мягмар гарагт мэдэгдсэний дараах өдөр 3 сая орчим литр бензинийг зах зээлд нийлүүлжээ.

Засгийн газар зээлдүүлэгчийн шахалт дор бензинд олгодог татаасыг багасгах шийдвэр гаргахаар төлөвлөж байна гэх цуу яриа гарсны дараа шатахууны хомсдол үүсчээ.

Хувьсгалын дараахь Египетийн эдийн засаг тогтворгүй байгаагийн улмаас хий болон бензиний эрс өссөн байна. Хийн баллоныг зөвхөн Каир хотынхон төдийгүй хий нийлүүлэх нэгдсэн системд хамрагдаагүй Египетийн бусад хотын оршин суугчид ч мөн хэрэглэдэг байна. 7 египет фунтын /1,15 доллар/ үнэтэй байсан хийн баллон одоо 40-45 /6,5-7,5 доллар/ фунтын үнэд хүрсэн нь өдөрт 2 доллароор амиа зогоодог епитетчүүдийн хувьд хүнд тусч байгаа юм.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих