МАЗААЛАЙ ХАМГААЛАХ СУДАЛГААНЫ АЖИЛД ШААРДЛАГАТАЙ ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХҮЛЭЭН АВЛАА

Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн солилцох захидалд үндэслэн БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын говийн мазаалай баавгайг хамгаалах техникийн туслалцаа үзүүлэх төслийг  хэрэгжүүлэхээр  шийдвэрлэсний дагуу Монгол Улсын говийн мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан байдаг.

Төслийн хүрээнд өнөөдөр /2019.04.15/ Монголын говийн мазаалайг хамгаалах төслийн техникийн туслалцааны хөтөлбөрийн эхний шатны судалгааны ажилд шаардлагатай техник тоног төхөөрөмжийг хүлээн авах арга хэмжээ боллоо.

Тодруулбал БНХАУ-аас БОАЖЯ-нд мазаалайг хамгаалахад зориулан ашиглах 660 мянга 143 юанийн өртөг бүхий судалгаанд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Уг төхөөрөмжийг Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, Монгол талын судлаач нар ашиглаж мазаалай хамгаалахад хяналт тавьж ажиллах юм.

Техник хүлээлгэн өгөх арга хэмжээнд БОАЖЯ-ны ХБОБНУГ, БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны  албаны төлөөлөгчид оролцов6

  


URL:

Сэтгэгдэл бичих