АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж ажлаа өгөхөөр болжээ

15552940965cb3e7902c93eАТГ-ын дэд дарга Ц.Нямдорж ажлаа өгөхөөр болсон тухай мэдээлэл байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад үгүйсгэсэнгүй. Түүнийг өнөөдөр ажлаа өгч магадгүй хэмээн эх сурвалж мэдээлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, уг хуулийг ээлжит бус чуулганаар баталсан.

Уг хуульд өөрчлөлт оруулснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлдөг болсон.

Мөн ирэх баасан гаригийн чуулганы хуралдаанд ҮАБЗ-өөс чуулганд хаалттай мэдээлэл хийнэ. Ингэхдээ АТГ-ын удирдлагуудын чөлөөлөх, шинээр томилогдох дарга нарын тухай мэдээлэл өгөхөөр болсон хэмээн эх сурвалж мэдээлээд байгаа юм. Тиймээс үүнээс урьтаж албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхөөр болсон байж магадгүй бололтой.

Ц.Нямдорж нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. 1978-1988 онд нийслэлийн 23 дугаар дунд сургууль төгссөн. 1988-1990 онд хугацаат цэргийн алба хаасан. 1995-1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.

1999-2009 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, 2009-2011 онд УИХ-ын Тамгын газарт ажлын албаны ахлах зөвлөх, 2011 оноос Авлигатай тэмцэх газарт тасгийн дарга, Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байв. 2015 оны 2 дугаар сарын 11-ний Улсын Их Хурлын 30 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилогдон ажиллаж байна.

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих