Мал төллөлт 35,7 хувьтай байна
2019 оны эхний 29.7 сая эх малын 35.7 хувь буюу 10 сая 605.4 мянган хээлтэгч төллөж 10 сая 415.5 мянган төл бойжиж байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2.5 саяар нэмэгдлээ. Том малын зүй бусын хорогдол 322.6 мянга болж оны эхний нийт малын 0.5 хувийг эзэлж байна.
Цаг агаарын байдал:
4 сарын эхний арав хоногт хур тунадас ихэнх нутгаар 0.0-5.0 мм, Увс, Хөвсгөлийн ихэнх, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Булган, Төвийн зарим, Ховд, Дундговийн ганц нэг сумдад 5.1-10.0мм, Ховдын Ховд, Завханы Цагаанчулуут, Цагаанхайрхан, Говь-Алтайн Баян-Уул, Тонхил, Баянхонгорын Бууцагаан, Шинэжинст, Хөвсгөлийн Цагаан-Уул, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Улаан-Уул, Архангайн Булган, Эрдэнэбулган, Өндөр-Улаан, Түвшрүүлэх, Өмнөговийн Гурвантэс, Ноён, Өвөрхангайн Бат-Өлзий, Хархорин сумдад 10.1-20.5 мм орсон (2 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн 70 орчим хувьд дунджаас их, 30 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс бага тунадас орсон байна.
Өнгөрсөн хоногт Булган, Сэлэнгийн зарим газраар 0,0-1,0 мм хур тунадас орсон. Өнөө өглөөний 08 цагийн байдлаар Говь-Алтай, Булганы хойд, Баянхонгорын төв хэсэг, Сэлэнгийн Төв аймгийн залгаа нутгаар 1-5 см зузаан цастай байна.
4 сарын 14-18-ний урьдчилсан мэдээ
17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи 16-нд Алтайн уулсаар, 17-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна.
Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан байна. 17-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
URL: