Алдартай мөнгө хүүлэгч М.Билэгт гэж хэн бэ

56539221_989572561432890_5399526399407030272_nУИХ-ын гишүүн Магваны Билэгт харагддаг шигээ бодож санах зүйлгүйгээр үгээ хэлчихдэг, цайлгандуу нэгэн биш. Түүний яриаг сонсохнээ 2008 оноос эхлэн өвчинд шаналсан ард түмнээ ихэд хайрлан Хавдрын эмнэлэг барихаар (Өөр нэг залуу эмнэлэг барихаар суурь цутгасан байжээ) төлөвлөн хамаг эд зүйлсээ барьцаалсан гэнэ. Тухайн үед нөхөртөө “Та нар компанийн ашгаас горьдоод хэрэггүй. Би бүх бизнесээ эмнэлэг барихад дэнчин тавилаа” хэмээн хэлж байжээ. 2011 онд 43 сая ам.долларын төсөвт өртөгтэй Хавдрын эмнэлэг барихаар хөрөнгө мөнгө бэлдсэн гэдэг.
Үйлчлүүлэгч нартаа ойртон Хавдрын эмнэлгийн хашаанд барилгаа барьсан бөгөөд ойролцоох байрны 170 гаруй шүүгч нарын эсэргүүцэлтэй тулан мөнгө нэхэхэд М.Билэгт нэг ч төгрөг төлөөгүй. Барилга барихын тулд ойролцоогоор 20, 4 хүүтэй зээлийг Худалдаа Хөгжлийн банкнаас авсан байгаа юм. Тэгээд мөнгө төгрөг нь дутаад эхлэнгүүт УИХ-ын гишүүн М.Билэгт 2017 онд Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар зээлж Худалдаа Хөгжлийн банкаас авсан таван сая ам.долларын зээлээ төлсөн гэдэг.
Өдгөө М.Билэгт “Надад алдагдалтай ч эмнэлгийг барилгыг маань төр авья гэхэд “Үгүй” гэж хэлж чадаагүй. Яагаад гэвэл иргэд маань асар өндөр үнээр гадаадад эмчлүүлж байна” хэмээн ярьсаар. Эрүүл мэнд асар ашигтай бизнес болчихсон үед барилгын (Эмнэлгийн хашаанд барих гэж зүтгэсэн, заргалдсан) төсөвт өртөгөө 43 сая ам.доллараар тавьж олон нийтэд дасгаагүй л байгаасай. Уг нь Хөгжлийн банкны зээл хувийн эмнэлэг барихад зориулалттай санхүүжилтын зориулалттай биш. Олон улсад гаргах бараа бүтээгдэхүүнд асар хөнгөлөлттэй зээл олгох хуультай гэдгийг санах хэрэгтэй.

ТЭР БАНКНААС ЗЭЭЛ АВЧ ХҮҮЛДЭГ…

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төмрийн хүдрийн олборлолт хийдэг “МонЛаа” компанитай холбоотой маргаан гарсан. М.Билэгт ярихдаа “МонЛаа” компанийн захирал Энхсайхан бид нэг нутгийн бизнесмэнүүд л дээ. 2012 оны 8 дугаар сард Энхсайхан надтай зээлийн гэрээ байгуулж 2013 онд би дөрвөн сая ам.доллар Худалдаа хөгжлийн банкнаас авч өгсөн” гэв. 2011 оноос эхлэн Хавдрын эмнэлэг барих гэж шаналан хамаг хөрөнгөө барьцаалсан, гэрийнхэндээ бараг гэрээслэл үлдээсэн М.Билэгт бусдад зээл авч өгсөн нь гайхалтай. Тэгэхдээ “МонЛаа” компанийн 50 хувийг барьцаанд аваад хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт бүртгүүлжээ.
“МонЛаа” компани 2013 онд зээлсэн дөрвөн сая ам.доллараа хугацаандаа төлөөгүй учир УИХ-ын гишүүн М.Билэгт шүүхэд гомдол гаргажээ. Тэгэхдээ хүүгийн хүү (Хүүгийн хүү, хүүгийн хүү) гэх мэтээр 26 тэрбум төгрөг “МонЛаа” компаниас гаргуулахаар шүүхийн шийдвэр гаргуулжээ. Яг ийм жишгээр бусдад мөнгө зээлдүүлдэг, хэд дахин зээлээ өсгөөд авчихдэг арга барилд М.Билэгт гарамгай суралцсан нэгэн гэнэ.
Дээр өгүүлсэнчлэн Эмнэлгийн барига барихын тулд шүүгч нартай заргалдсан зэргээс харвал тэрээр зарга заалхайдаа ялагдаж үзээгүй. Тэрээр 2008 онд эмнэлгийн барилга барина гэж суурь цутгасан залуугийн талаар холбогдох газруудад гомдол гарган хөөж явуулсан зэргээс анзаарагдана. Зурагтаар гардаг М.Билэгтийг та бид, сонгогчид нь таниагүй болж таарав. “Бүлтийтэл харсан иргэдээ бодоод “Үгүй” гэж хэлж чадаагүй, төрд өгөх гэж эмнэлэг бариагүй” гэх атлаа ЭМЯ-нд өндөр үнээр өгөх гээд дарамталж яваа хүртэл дуулдах юм. Ээ Бурхан минь…

Socialmedee.mn

https://www.facebook.com/b.jargalsaikhand/posts/989573121432834


URL:

Сэтгэгдэл бичих