УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос гаргасан зөвлөмжийг Засгийн газар дэмжихээ илэрхийлэв
Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос Хэнтий аймгийн Гутайн даваанд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авах нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.04.10/ Төрийн ордонд зохион байгуулав.
Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нээж хэлсэн үгэндээ, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын 3,962 иргэнээс Гутайн даваа болон Онон голын сав газарт үйл ажиллагаа явуулж байгаа “Пегмент майнинг” ААЗ, “Ю-Энд-Би” ХХК, “Айвуун Тэс” ХХК –ийн тусгай зөвшөөрлийг цуцалж, улсын тусгай хамгаалалтад авахыг хүссэн өргөдлийг үндэслэн тус Байнгын хорооноос холбогдох байгууллагаас тайлбар авлаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн тайлбарт“Хэнтийн аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн давааны бүлэг ордод Пегматит майнинг ХХК-ний MV-019023, Ю энд Би ХХК–ний MV-002810, Айвуунтэс ХХК-ний MV-002247 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчинтэй бөгөөд дээрх тусгай зөвшөөрлүүд нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын 3 дугаар хавсарлтаар батлагдсан ойн сан бүхий газар нутагтай бүтэн болон хэсэгчилсэн давхцалтай” байгаа талаар дурдсан байна.
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно гэж заасан бөгөөд үүнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарахгүй гэж заажээ. Гутайн давааны бүлэг орд нь “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны оны 27 тогтоолын 1, 2 дугаар хавсралтад тусгагдаагүй байна.
ГэтэлАшигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 1/1001 дугаартай тайлбар хүргүүлэх тухай албан бичигтХэнтийн аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших “Гутай”, “Гутайн даваа”, “Шургадагийн гол” нэртэй ашигт малтмалын ашиглалтын лицензийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан 11 үндэслэлээр цуцлах хууль зүйн үндэслэл одоогоор байхгүй талаар дурджээ.
Ийнхүү төрийн байгууллагуудаас авсан зөрүүтэй тайлбар Байнгын хороонд ирүүлжээ. Иймд өнөөдөр Байнгын хорооны дүрмийн5.1.7-д заасны дагуу холбогдох байгууллага,албан тушаалтнуудаас тайлбар,мэдээллийг сонсож,иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх, цаашид авах арга хэмжээний талаар байр сууриа нэгтгэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна гэлээ.
Ингээд Өргөдлийн байнгын хорооны даргын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалынсайд Н.Цэрэнбат тайлбар хийв. Тэрбээр,Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030,Ногоон хөгжлийн бодлого, Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр,Ус үндэсний хөтөлбөр, Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөр,Засгийн газрын үйл ажиллагааны мөрнийн хөтөлбөрт тусгагдсанбайгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийгулсынтусгай хамгаалалтад авах зорилтын хүрээнд Хэнтийаймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоол болон Батширээт, Биндэр сумын нэр бүхий 3.962 иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн Гутайн даваа-Хөмүүл голын эх орчмын газрыг хамрууланулсын тусгай хамгаалалтад авахсуурь судалгаа, үндэслэлийг Байгаль хамгааллын судалгаа, хөгжлийн төвөөр гүйцэтгүүлсэн.
Дээрх судалгаанд үндэслэн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн дагуу урьдчилсан тандан судалгаа, үр нөлөөний шинжилгээ, зардлын тооцоог хийж, тогтоолын үзэл баримтлалыг батлуулахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн.
Гутайндавааныбүлэг ордод“Пегматит майнинг”ХХК, “Ю энд Би”ХХК, “Айвуунтэс”ХХК-ний ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчинтэйбайгаа бөгөөд дээрх тусгай зөвшөөрлүүд нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан ойн сан бүхий газар нутагтай бүтэн болон хэсэгчилэн давхцалтай байна.
Дээрхашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нөхөх олговорыг тооцуулахаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус хүргүүлээд байна.Одоогийн байдлаар тогтоолын төсөлд яамдуудаас санал авах, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Цаашид Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авснаар хамгааллын менежментийг Онон Балжийн байгалийн цогцолборт газарт хариуцуулахаар зардлын тооцоо хийгдээд байна гэв.
Үргэлжлүүлэн Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн“Ю энд Би Гоүлд”болон бусадаж ахуйн нэгжүүдэд олгосон тусгай зөвшөөрөл болоод үүсээд буй асуудалтай холбогдуулан хийсэн мэдээлэлдээ,“Ю энд Би Гоүлд”компанийн лицензийгБайгаль орчин, аялал жуулчлалыняамны 2017 оны албан тоот, мөн Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14-р зүйлийг үндэслэн 2017 оны долдугаар сард цуцалсан. Энэ асуудал гурван шатны шүүхээр дамжин, анхан шатны шүүхийн шийдвэр“Ю энд Би Гоүлд”компанийн талд гарсан.Бидний зүгээс байгаль орчны нөхөн сэргээлт хийгдээгүй зэрэг нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэн давж заалдсан боловч дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, лицензийг сэргээсэн болно гэлээ.
Дараа нь иргэдийн төлөөлөл мэдээлэл хийв. Хэнтий аймгийн Батширээт сумын нутгийн зөвлөлийн гишүүн Д.Дагвасүрэн, “Урт нэртэй” хууль буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журам гарснаар Гутайн гол орчим хамгаалалтын бүсээс гарсан. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гол байхгүй гэсэн шийдвэр гаргасан тул тус газарт гол урсдаг гэсэн тогтоол гаргаж өгөхийг хүсье гэв.
Холбогдох албан тушаалтнууд болон иргэдийн төлөөллөөс тайлбар, мэдээлэл авсны дараа Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тайлбар авахын зэрэгцээ байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг дэвсгэрт урсах Шургадагийн болон Гутайн голуудыг кадастрын зураглал болон газрын зураг дээр байхгүй болгосныг Ой, ус, тусгай хамгаалалттай газар нутгийн кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяагаас тодруулав. Тэрбээр, Засгийн газрын 2015 оны 194 тогтоолд тусгай хамгаалтад авагдаагүй байсан. Саяхан албаны хүмүүс газар дээр нь ажиллаад ирсэн, тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой гэлээ.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, энэхүү газар нутаг нь зөвхөн байгалийн болон түүх соёлын дурсгалт газрууд бус эзэн Чингис хааны түүхтэй салшгүй холбоотой газар нутгийг сүйтгэж байна. Бид эцэст нь баялаг нь шавхагдсан, хөрс нь эвдэрч хэмхэрсэн газар нутгийг хойч ирээдүйдээ өвлүүлэн үлдээх болоод байна. Иймээс Байнгын хорооноос гаргах шийдвэрийг миний бие Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувьд, мөн Монгол Улсын Ерөнхий сайд дэмжихээ илэрхийлсэн болно гэлээ.
Уул уурхайн хөгжил болоод зохистой хэрэглээг дэмжинэ гэхдээ байгалийн цогцолборт газрыг сүйтгэх, нөхөн сэргээлт хийдэггүй аж ахуйн нэгжийг тус Байнгын хороо дэмжихгүй, мөн Засгийн газраас гаргасан шийдвэрт хяналт тавьж ажиллахыг Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг илэрхийллээ. Иймд цаашид хэрхэн ажиллахыг сайд Н.Цэрэнбатаас тодруулав. Тэрбээр, уул уурхайтай холбоотой асуудлаар газар дээр нь ажиллаж, цаашид хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлэхээр ажиллах болно гэлээ. Учир нь төр, засаг солигдоход шинээр томилогдсон дарга нь тухайн шийдвэрийг өмнөх удирдлага гаргасан хэмээн хариуцлагаас зайлсхийдэг. Иймээс хариуцлага дээр тулгуурлан ажлыг үргэлжлүүлэх болно. Мөн Усны агентлаг байгуулагдваас устай холбоотой асуудал нэг зангилаатай болно гэлээ.
Үргэлжлүүлэн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “урт нэртэй” хуулийн үйлчлэлийн хүрээнд эрх ашиг байгаа нь харагдаад байгаа нь маргааны сэдэв болж байна. Өнөөдрийн Байнгын хорооны хэлэлцүүлгээс чухал шийдвэр гарна гэдэгт итгэж байна. Хэнтий аймаг аялал жуулчлалын бүс болж, уул уурхайг хязгаарлах нь зөвхөн уугуул иргэдийн хүсэлт бус нийт монголчуудын эзэн Чингис хааны өлгий газар нутгийг төрөөс хамгаалах шийдвэр болох учиртай гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Энхболд, өнөөдрийн Байнгын хорооны хэлэлцүүлгээс зөвхөн нэг аж ахуйн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарах байх. Энэ нь бусад аж ахуйн нэгжүүдэдд томоохон дохио болно. Иймд уг лицензийг нь цуцлах зүйтэй гэсэн байр суурь илэрхийлэв.
Мөн түүнчлэн, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Д.Сарангэрэл, Д.Дамба-Очир, Ц.Гарамжав нар тодруулга авч, төр төмөр нүүрээ харуулж, цуцлах шийдвэр гаргахыг дэмжиж буйгаа илэрхийллээ.
Ингээд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг өнөөдрийн хэлэлцүүлгийг дүгнэж, хэлэлцүүлгээс гарах зөвлөмжийг танилцуулав. Тэрбээр,Улсын Их Хурлын гишүүд, бусад оролцогчдоос гаргасан саналыг тусган дараах зөвлөмжийг гарган Засгийн газартуламжлахаар тогтов.
Үүнд,
-Онон мөрөнд цутгадаг Гутайн гол, Шургадагийн гол, Наймт голын урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газартолгосонашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг эрх бүхий этгээдийн дүгнэлтийг үндэслэн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, ингэхдээ нөхөн олговрын асуудлыг давхар шийдвэрлэх;
- Хүрээлэн буй орчны гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцох 2-3 шинжээчийг Шүүхийн шинжилгээний байгууллагад ажиллуулах асуудлыг судлан шийдвэрлэх;
- Уул уурхайн салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжийг хариуцлагын даатгалд хамруулах асуудлыг шийдвэрлэх;
-Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт олгосон 500 тусгай зөвшөөрлийг цуцалж, гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг шинэчлэн тогтоох;
-Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хууль зөрчин тусгай зөвшөөрөл олгосон эсэх асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцуулах асуудлыг шийдвэрлүүлэх;
- Байгаль орчны асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг төрийн захиргааны байгууллагууд үндэслэлтэй шийдвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах.
Хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,Байгаль орчин, аялал жуулчлалын болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох албан тушаалтан, Хэнтий аймгийн Засаг дарга, нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоохэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
URL: