Бусдаас хахууль авсан Н.Батсүх, Ч.Амаржаргал нарт хорих ял оноожээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн газрын албаны эрх бүхий албан тушаалтан нар нь Газрын тухай хууль, холбогдох журмыг зөрчиж 2015 оноос хойш бусдаас их хэмжээний бэлэн мөнгө, амины орон сууц, гаражийн зогсоол зэргийг хахуульд авсан гэх авлигын гэмт хэрэгт АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулсан билээ.
Тэгвэл энэ хэргийг шалгаж дуусаад өнгөрсөн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн.
Улмаар энэ оны хоёр дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн байна.
Шүүхээс Баянзүрх дүүргийн Өмч, газрын албаны дарга Н.Батсүхийн 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасч, 3 жилийн хорих ял, Нийслэлийн өмч, газрын харилцааны газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Ч.Амаржаргал нь 2 жил нийтийн албанд томилогдох эрхийг хасч, 4 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэжээ.
О.Гэрэл
Оллоо.mn
URL: