Эрүүдэн шүүсэн бичлэгийг өнөөдөр иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдэд үзүүлнэ

270

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаж гурван шатны шүүхээс 20-23 жилийн ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр ял хүлээлгэсэн гэх асуудал нийгэмд дуулиан тариад багагүй хугацаа өнгөрлөө.

Тэднийг эрүүдэн шүүж, яргалан тамласан гэх бичлэгийг УИХ-ын гишүүд болон сэтгүүлчид үзэж, нийгэмд байж болохгүй муухай балмадаар хүнийг тарчлаан зовоосон байна. Тиймээс тэднийг эрүүдэн шүүсэн тус бичлэгийг олон нийтэд үзүүлэх нь буруу гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Тэгвэл, өнөөдөр 15.00 цагт тус бичлэгийг хүний эрхийн төлөө тэмцдэг болон хүсэлт гаргасан иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд үзүүлэхээр болсон талаар УИХ-ын гишүүн Л.Болд өөрийн твитер хуудсандаа жиргэжээ.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих