Та Сүхбаатарын талбайгаа зарчихснаа мэдэж байгаа юу
Бид уг нь өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөтэй, хэдэн сая малтай баян тансаг ард түмэн. Гэвч яг юундаа байдгыг ойлгохгүй юм. Хүн шунал гэж хягааргүй гэхэд бас арай юу. Ямар ч улс оронд төв талбай нь хувийн өмч болж байсан түүх байхгүй. Бүр ямар ч хүний ой ухаанд багтамгүй юм манайд болоод байна. Улсын төв талбайгаа бид чинь 2006 оны 2-р сард зарчихсан хүмүүс шүү дээ. Бид зарснаа ч мэдэхгүй л явж байгаа. Хүний хувийн өмч дээр алхаж яваа ард түмэн.
Энэ талаар дуугарах цаг нь болсон улсын гэсэн бүх өмчөө хувьд алдаад дууссан. Одоо бүр дээрээс нь нэмээд улсын төв талбайгаа хувьд алдана гэдэг бас л ойлгоход бэрх. Ард ньюс мэдээллийн сайт энэ талаар хүчтэй дуугарч ард түмний өмчийг ард түмэнд үлдээх уриалгыг эхлүүлж байна. Бид цаашид үргэлжлүүлэн сурвалжлах болно. Үр дүнд хүртлээ явна. Та бүхэн бидэнтэй нэгдээрэй. Олны хүч оломгүй далай.
Suva Oyuka
URL: