НИЙСЛЭЛИЙН 29 БАЙРШИЛД ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ГАРГАНА

2934

Нийслэлийн 29 байршилд явган хүний зам гаргахаар төлөвлөөд байна. Тодруулж хэлбэл Баянгол дүүрэгт 10, Баянзүрх дүүрэгт гурав, Сүхбаатар дүүрэгт долоо, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Хан-Уул дүүрэгт нэг, Чингэлтэй дүүрэгт дөрвөн байршилд зам гаргахаар төлөвлөжээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хийгдэж байгаа энэхүү ажилд өнгөрсөн хугацаанд иргэдийн саналд үндэслэн явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэрэг объектуудыг чөлөөлөөд байна. Тэгвэл НЗДТГ-аас хайс барих ашиглах журмыг баталж, уг журамдаа шинэ гудамж зам гаргах, авто зогсоол, ногоон байгууламж, тохижилтыг нэмэгдүүлэх байршил, цэгүүдийн судалгааг хийсэн бөгөөд уг судалгаагаар саад чөлөөлөх 200 байршил, 24.34 км буюу 122 байршилд шинэ авто зам тавих, 70 байршилд шинэ явган хүний зам тавьж, 82 байршил ногоон байгууламж, тохижуулалт хийхээр тусгажээ.

2994


URL:

Сэтгэгдэл бичих