Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламын бие чилээрхжээ

250

Төвдийн шашны удирдагч 14-р Далай лам цээжний хөндийн эрхтнүүдийн халдварт өвчний улмаас Энэтхэгийн Шинэ-Дели хотын эмнэлэгт хэвтсэн байна. Энэ талаар Далай ламын хувийн нарийн бичгийн дарга Дэнзэн Талха мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжилжээ.

“Өглөө Дээрхийн гэгээнтний бие чилээрхэж, Дели хот руу шинжилгээ өгөхөөр хүргэж өгсөн. Эмч нар цээжний хөндийн эрхтний халдвар гэж оношилж, эмчилгээ хийж байна” гэж нарийн бичгийн дарга нь хэлсэн байна. Түүнчлэн Далай ламын биеийн байдал тогтвортой, эмнэлэгт 2-3 хоног хэвтэж эмчлүүлнэ гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих